Чанарын алба

         БОЭТ дэх чанарын алба нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий нэгж мөн.

     Эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний  бодлогыг  нотолгоонд  тулгуурлан, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,  хариуцлагыг дээдлэн   хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд  ээлтэй, тусламж  үйлчилгээний  чанар хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.


 Иргэдийг хүлээн авч уулзах хуваарь: Пүрэв гараг бүрийн 09.00-12.00 цагийн хооронд

Мөн таны санал хүсэлтийг нээлттэй утас 70582211-(3)аар ажлын өдрүүдийн 13-17 цагийн хооронд хүлээн авна.