Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг

                            БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг

1988 оны 3 сарын 23 ны өдрийн Б-23 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлэгийн төв корпуст  их эмч Ү.Гозунагийн санаачлагаар сэхээн амьдруулах тасгийг нээж  з ортойгоор ажиллуулж  1 их эмч,ээлжийн 4 сувилагч,3 асрагч нийт 8 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна. 1993 оноос 5 ортой,Төрөх тасагт эрчимт эмчилгээний 2 ортой палатыг ажиллуулж Анестари гэдэг орос улсын амьсгалын аппаратыг ажиллуулж эхэлсэн ба 1996 оноос нугасны мэдээ алдуулалт,нугасны гадна зайн мэдээ алдуулалт,нугасны гадна зайд гуурс тавих,ууцны мэдээ алдуулалт зэргийг хийж ажлын гараагаа  эхэлсэн байна.

        Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ  болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж байдаг.

Сүүлийн үед мэдээгүйжүүлэлтэнд нугасны мэдээ алдуудлалтыг өргөн хэрэглэж  хагалгааны дараахь өвчин намдаалт парабертебральный  хориг, төрөлтийн үеийн өвчин намдаалтыг өргөн хэрэглэж байна.

           Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасагт жилдээ 350 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдэг ба 2000 гаруй хагалгаанд мэдээгүйжүүлэлт явуулж байна.    Мэс засал мэдээгүйжүүлэгийн тоо ихсэж байгаа тул  сувилагч нарын ажиллах хуваарийг шинэчлэн өөрчилж өдрөөр хагалгаанд  мэдээгүйжүүлэгт 4 сувилагч, тасагт өдрөөр 2 сувилагч, орой 16 цагаар 3 сувилагчийг ээлжлүүлэн ажиллуулж  байна.   Ингэснээр хагалгааны хүлээгдэлгүй төлөвлөгөөт хагалгаа ажлын цагтаа орж чадаж байгаа ба  өвчтөний  хяналттай, аппарат тоног төхөөрөмж, яаралтай тусламжийн бэлэн байдал сайжирч байгаа  сайн талтай байна. 2021 оны 4 сараас хагалгааны өрөөний хажууд сэрээх өрөөг бий болгон хагалгааны дараа 2 цаг үйлчлүүлэгчийн биеийн байдалд хчналт тавин бүрэн сэргэсний дараа тасаг руу шилжүүлэн сэрээх өрөөний сувилагчийг ажиллуулдаг болсон.

       МЭЭТасаг нь тасгийн эрхлэгч С.Дэлгэржаргал, ахлах сувилагч Т.Отгонбаяр, нарийн мэргэжлийн их эмч-5, сувилагч-11, туслах сувилагч-4, үйлчлэгч-1 бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 9 сувилагч ажиллаж байна. 24 цагийн туршид жижүүрийн эмч, ээлжийн 2 сувилагч ажилласанаар ажлын бус цагаар нарийн мэргэжлийн  эмч сувилагчийг дуудахгүй, хагалгааны хүлээгдэлгүй, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж,  мэдээгүйжүүлэг өгөхөөс гадна амбулатори, компьютер, дурангийн зарим шинжилгээг хийхэд, хүүхэд болон хүнд өвчтөнд унтуулга өгөх шаардлагатай тохиолдолд  хагалгааны бэлэн байдлыг хангаж олон төрлийн хагалгаа мэс ажилбар, шинжилгээ хийх бүхий л боломжоор ханган хүн амд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ур чадварын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

          Манай тасагт:  клиникийн профессор-1 Хөдөлмөрийн хүндэт медальт-2, Эрүүлийг хамгаалхын тэргүүний ажилтан -6,эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичигтэй-4 Ахлах зэрэгтэй их эмч 1, ахлах зэрэгтэй сувилагч-3 ажиллаж байна.

         Эмч сувилагч нар нь судалгааны ажил хийж Олон улсын болон Дорнод аймгийн онол практикийн бага хурлуудад  илтгэл тавьж амжилттай оролцож ирсэн.

Үүнд:

  • Дорнод аймгийн БОЭТ-д сүүлийн 5 жилд цусаа бэлэглээд хасагдсан донорын судалгаа
  • Түлэгдэлтийн үеийн эмчилгээ өвдөлт намдаалтад хийсэн судалгаа
  • Мэргэжлээс шалтгаалан сэтгэлийн тэнхээ барагдах хам шинж
  • Холголт цооролтын эмнэлзүйн тохиолдлоор хийсэн судалгаа хамрагдаж байна