Арьс харшлын тасгийн танилцуулга
Арьс өнгөний диспансерийн түүхээс:
1926 онд Баянтүмэн хошуунд /одоогийн Чойбалсан хот/ орчин үеийн анагаах ухааны эмнэлгийн анхны салбарыг ЗХУ-н мэргэжилтэн хүний их эмч А.И.Брожок анх үндэслэн байгуулан, эрхлэн ажиллаж эхэлсэн.
1944 оноос тусгай тасаг болж гарсан.
1957 оноос бие даасан больниц болон өргөжсөн.
1960 онд тусгай мэргэжлийн диспансер болж боловсон хүчин, эмчлэх арга барил, үйлчлэх хүрээ царын хувьд үлэмж өргөжсөн.
1993 он хүртэл Арьс өнгөний эмгэг судлал нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулсан.
1994 оноос Арьсны өвчин судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон.
Арьс харшлын тасаг нь нийт 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Арьс харшлын тасгийн хамт олон 2 эмч, 1 ахлах сувилагч, 4 ээлжийн сувилагч, 1 асрагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тусламж үйлчилгээ:
- Амбулаторийн тусламж үйлчилгээ жилд дунджаар 7500-8500 иргэн үйлчлүүлдэг.
- Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ жилд дунджаар 420 иргэн хэвтэн эмчлүүлдэг.
- Өдрийн эмчилгээ, үйлчилгээг стандарт удирдамжийн дагуу үзүүлж байна. Мөн арьсны өвчний ерөнхий ойлголт болон арьсны эмгэгийн үеийн хооллолтын зөвлөгөө өгч ажиллаж байна.