Цусны салбар төвийн түүхэн замнал
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 09 сарын 27-ны өдрийн 505 дугаар тогтоол, ЭХЯ-ны сайдын 1964 оны 11-р сарын 24-ны өдрийн 366-р тушаалаар идэвхитэн доноруудыг бүртгэн авч цус сэлбэх пункт байгуулах заалтуудыг үндэслэн Дорнод аймгийн ЭХГ-ын даргын 1967 оны 5-р сарын 13-ны өдрийн тушаалаар цус плазм бэлтгэх тасаг байгуулагдсан. Анх байгуулагдах тэр үед 41 донортой байсан ба эрхлэгч их эмчээр АУ-ны доктор профессор Ч.Батмөнх бага эмч Б.Шагдардүнчин сувилагч Д.Бавууханд нарыг томилж санхүүгийн тооцоонд ажиллахыг үүрэг болгож байжээ. Энэ үед тус тасаг нь бүхэл цус үйлдвэрлэж яаралтай үед цус хэрэгтэй болсон үед нь бэлдэж эмчилгээнд хэрэглэж байжээ.ЦЦБ үйлдвэрлэл болон донорын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ба анх 1967 онд 41 донортой жилд 10 орчим литр цус үйлдвэрлэж байсан бол эдүгээ /2012/ онд 1200 гаруй донортой жилд 300 орчим литр 8 төрлийн ЦЦБ үйлдвэрлэж 10-15 литр ццб-ийг байнга нөөцөлж эмнэлгийн хэрэгцээг байнга хангаж чаддаг болсон байна.
Цусны салбар банкинд одоо ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмжийн танилцуулга:
Центрфуг Кубота 8900, Цус хадгалагдах хөргөгч МРR-513, Гүний хөлдөөгч Fiochetti, Гагнагч ВТ-200, Цусны хөргөгч Fiochetti, ЦентрифугNahita, Анализатор Visual, Элиза уншигч GPV, Хематокритны центрифуг Мобел2900, Сэгсрэгч, Угаагч LS 101, Шахагч, Анализатор Visual