Танилцуулга

        Дорнод аймаг дахь БОЭТ нь 1926 онд үүсгэн байгуулагдсан. 500 ажилтан 7 алба, 25 тасаг нэгжийн зохион байгуулалттайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг.

         Бид 2017 оноос сургалт эрхлэгч байгууллага болох бэлтгэл ажлыг эхлүүлсэн.

       ЭМЯ, ЭМХТ, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оноос эмнэлзүйн сургагч багшийг бэлтгэсэн. 2018, 2019 онуудад ЭМХТ-өөс зөвлөн туслах үйлчилгээг авч үйл ажиллагаагаа сайжруулснаар 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн   Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 01 дүгээр тогтоолоор “Ерөнхий мэргэшил судлал”-ийн үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.

2022 оны 12 дугаар сард сургалтын үйл ажиллагаа эхлүүлэн 2 суралцагч эмчийг элсүүлж 13 эмнэлзүйн сургагч багш, 3 чиглүүлэгч багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.