ДОХ, БЗХӨ-ний кабинет, улаан тууз эмнэлэг

            БОЭТ-ийн БЗДХ/ДОХ –ын СДЗШТөв нь 3 их эмч, 1 бага эмч, 1 сувилагч ажиллаж, бүс нутгийн хүн амд ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээг хүргэж, анхан шатны нэгжүүдэд хяналт, үнэлгээ хийх, мэдээлэл арга зүй мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  • БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Сайн дураараа ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах
  • Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (жирэмсний, гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт)

Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний кабинетуудаар үзүүлж байна.

Үүнд:

  • Үзлэгийн кабинет №1
  • Үзлэгийн кабинет №2
  • Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМД гаргах/ №3
  • Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №4
  • Тариа шинжилгээний өрөө №5

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НАЙДВАРТАЙ УТАС : 80447010

Үйлчлүүлэгчид нян судлал /мазок/-ын шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

Эрэгтэйчүүд:

Өглөө шээхгүй ирэх

Эмэгтэйчүүд:

  • Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх
  • Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш
  • 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх
  • Боломжтой бол дороо дэвсэх дэвсгэр даавуу, хормогчтой ирэх

Шинжилгээ өгөхдөө

Иргэний үнэмлэх, эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх;
Нийслэлийн иргэд шаардлагатай тохиолдолд харъяа дүүргээсээ 13А маягттай ирж үйлчлүүлэх;

Шинжилгээний хариу авахдаа:

Өөрийн биеэр ирэх
Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд хариуг олгоно.
Шинжилгээний хариу тухайн сар дотроо авах
Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах

Сайн дураараа, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.