Эмгэг судлал

Эмгэг судлалын тасгийн танилцуулга

Эмгэг эд, эс бүтэц судлал, онош зүй, лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын онош тавьж, эмнэлзүйн эмч нарын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх эмгэг судлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Үйлчилгээний чиглэл:

Эмгэг судлалын шинжилгээ

            – Амьд сорьцийн шинжилгээ

            – Эсийн шинжилгээ 

Бүтэц зохион байгуулалт   

-Эд, эсийн шинжилгээ хүлээн авах лабораторийн хэсэг

-Хорт бодис хадгалах хэсэг

-Эмч болон  лаборант нарын өрөө

-Эмгэг судлалын шинжилгээ хийх хэсэг

Хүний нөөц

Эмгэг судлалын тасгийн тасаг нийт 6 ажилтантай. Тасгийн эрхлэгч эмгэг судлал эс судлалын эмч С.Дашдорж, эмгэг судлаач эмч М.Хулан, Эд судлалын техникч Б.Өлзийбаяр, эс судлалын техникч А.Ангирмаа, туслах ажилтан Г.Мөнхзул, үйлчлэгч Г.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тусламж үйлчилгээ

Эмгэг судлалын тасаг нь жилд дунджаар 60 орчим эмгэг судлалын шинжилгээ 1500 орчим эдийн шинжилгээ 6000 орчим эсийн шинжилгээний дүгнэлт гаргадаг.