Мэс засал, гэмтлийн тасаг нь нийт 35 ортой. Жилд дунджаар 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Мэс засал, мэс ажилбар жилдээ 1000-1200 орчим, Амбулаториор жилд 5000 орчим үзлэг хийгддэг байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ:
Ерөнхий болон төрөлжсөн мэргэжлээр дараах мэс засал хийгддэг.
- Элэг, цөсний замын мэс заслууд /нээлттэй болон дурангийн аргаар/
- Хоол боловсруулах замын мэс заслууд /нээлттэй болон дурангийн аргаар/
- Бөөр, шээсний замын мэс засал /нээлттэй болон дурангийн аргаар /
- Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
- Цээжний хөндийн мэс засал
- Булчирхайн мэс засал
- Хавдрын мэс засал
- Яаралтай мэс заслууд /нээлттэй болон дурангийн аргаар/
Гэмтлийн мэс заслууд:
- Дээд, доод мөчид
- Гавал, тархи
- Цээж, хэвлий
- Хавсарсан гэмтлүүд
- Түлэгдэлт
- Түлэгдэлтийн дараах арьс нөхөх
- Гар, сарвууны гэмтэл болон гажиг засах
Үйлчлүүлэгчдийн анхааралд
- Төлөвлөгөөт хагалгаанд орох хүсэлтэй үйлчлүүлэгчид амбулотороор цаг авах үйлчилгээний дагуу үзүүлж, шинжилгээнүүдийг бүрдүүлэн, шаардлагатай бол тухайн шинжилгээний өөрчлөлтийн дагуу холбогдох эмч нарт мөн цаг аван үзүүлнэ. Үүний дараа 7 хоногийн мягмар гараг бүрт эмч нарын зөвөлгөөнөөр орж мэс засал хагалгаанд орох өдрүүдийг төлөвлөнө. /Лхагва, пүрэв, баасан, даваа гаригуудыг сонгон орно/
- Долоо хоногийн пүрэв гарагийн 14 цагт мэс заслын зөвлөх эмч С.Ганбат үзлэг хийж байна.