Бактерлоги лаборатори

            Тус лаборатрои нь нян судлалын өсгөвөрлөх шинжилгээний аргаар грамм эерэг болон сөрөг 20-30 төрлийн нянг ялгах болон баталгаажуулах шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдол бүрийн өсгөвөрийн шинжилгээг Улаанбаатар хот дахь ХӨСҮТөвийн нян судлалын лаборатори, ЗӨСҮТөвийн нян судлалын лабораторит баталгаажуулах болон гадаад дотоод хяналтын шинжилгээг хийлгэж хамтарч ажиллаж байна.

              Молекул биологийн шинжилгээний аргаар томуу болон томуу төст 25-30 төрлийн вирусын халдварын үүсгэгч илрүүлэх, ялган дүйх, эмчилгээний явцыг хянах боломжтой шинжилгээнүүдийг хийж тус орон нутагт халдварт өвчний илрүүлэх лаборатрийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж ажиллаж байна.

Одоо манай лабораторит нян судлаач, вирус судлаач лабораторийн их эмчээр А.Мөнхтуяа /2010 оноос/, лаборант Б.Нямханд /1997 оноос/, лаборант У.Сосорбурам /1992 оноос/, лаборант эрүүл мэндийн тэргүүний ажилтан Н.Батчимэг /2007 оноос /, лаборант, эрүүл мэндийн тэргүүний ажилтан Д.Урантогос /2015 оноос/, шил угаагч, эрүүл мэндийн тэргүүний ажилтан Должинбаяр /1988оноос /, асрагч Ц.Оюунаа /2012 оноос/ ажиллаж байна.