Эм зүйн тасаг

ЭМ ЗҮЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эм зүйн тасаг нь тасаг нэгжийг чанартай, аюулгүй эм эмнэлгийн хэрэгслээр жигд хүртээмжтэй хангах, эмийн нөөц бүрдүүлэх, тасалдлыг бууруулах, эмийн захиалга хүлээн авах, хуваарилан олгох, төлбөрийг нь төр хариуцах эм олгох үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж ханган нийлүүлэх болон эмнэл зүйн эмзүйн тусламж үзүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тасгийн зохион байгуулалт, хүний нөөц:

Нөөцийн хэсэг, эм олгох хэсэг, эмнэл зүйн эм зүйн хэсэг, төлбөрийг нь төр хариуцах эм олгох хэсэг гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж, 377  нэр төрлийн эм бэлдмэл, 128 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 239 нэр төрлийн оношлуур, урвалж бодис, 21 нэр төрлийн гемодиализын урвалж бодисыг БОЭТөвийн нийт тасаг нэгж, кабинетад олгож байна.

  • Тасгийн эрхлэгч, эмнэл зүйн эм зүйч – 1 ( Эм зүйн ухааны магистр, эм зүйн ухааны ахлах зэрэгтэй )
  • Нөөц хариуцсан эм зүйч – 1
  • Эм олгогч эм зүйч – 2
  • Төлбөрийг нь төр хариуцах эм олгогч эм эм зүйч -1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Түүхэн замнал:

1960 онд эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд үйлчлэх зорилгоор хаалттай эмийн санг нээж, эмнэлгийн эмийн сангийн тулгын чулуу тавигдсан түүхтэй.

1962 онд Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар Хэрлэн САА-н эмийн сангийн эрхлэгч байсан Цэдэнжавыг тус эмийн сангийн эрхлэгчээр томилон ажиллуулсанаар анхны эмийн мэргэжилтэн ажиллаж эхэлсэн.

2019 онд эмнэлгийн эмийн сан нь БОЭТ-ийн  захирлын А/13 дугаар тушаалаар эм зүйн тасаг болон өргөжиж, эм зүйн тусламж үйлчилгээг чанартай,тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байна.