Таны төрөх хугацаа дөхөж байгаа юу? Та ямар зүйлс хэрэг болох бол хэмээн бодож байж магадгүй. Төлөвлөгөөт кесар хагалгаагаар төрөх заалттай бол эмчтэйгээ ярилцан товлосон өдрөө очиж хэвтэж болох боловч таны төрөлтийн үйл ажиллагаа эхлэх, ураг орчмын шингэн гарах зэрэг шалтгааны улмаас шөнө, өдрийн хэдийд ч төрөх тасагт хэвтэхээр яарах тохиолдол гарч болох тул шаардлагатай зүйлсээ урдаас бэлдсэн байвал тохиромжтой. Эдгээр зүйлс таныг төрөх үед тав тухтай байдлыг хангахад хэрэг болох нь дамжиггүй.
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Солилцох хуудас
- Жирэмсний хяналтын карт, эрүүл мэндийн бусад баримт
- Төрөлтийн үе болон дараа нь хэрэглэх том хүний живх 2-3 ширхэг
- Нойтон салфетка, ариун цэврийн цаас , ариун цэврийн хэрэглэл
- Гар угаах бактерийн эсрэг шингэн саван 1 ширхэг. Энэ нь таныг төрөх үед таньд зориулагдан хэрэглэгдэх бөгөөд таныг төрөх орон дээрээс буухад буцаан өгч та өөрөө хэрэглэнэ. Ингэснээр та өөрийгөө хүүхдээ халдвараас урьдчилан сэргийлнэ.
- Цагаан хэрэглэл. Эмнэлэгт ор хөнжлийн даавуу байдаг хэдий ч олон удаа угааж ариутгаснаас өнгөө алдаж хуучирсан байдаг тул өөрсдөө авч ирэх нь тохиромжтой
- Шаахай тань тайлахад амар, угааж арчихад хялбар, чийг татдаггүй, намхан зөөлөн ултай байвал зүгээр
- Аяга, халбага, оо, сойз, алчуур, зэрэг зүйлс хэрэг болно.
- Утас цэнэглэгчээ авчирж болно.
- Дотуур өмсөх хувцас тань цэвэрхэн, өргөн ханцуйтай (даралт үзэх, тариа хийхэд саад болохооргүй), хөвөн даавуугаар хийгдсэн, задгай энгэртэй байвал тохиромжтой. Хөхний даруулгаа нэг размераар ахиулж аваарай.
- Та амаржих газарт ирэхдээ хумсаа авсан, будаагүй байхаас гадна алт, үнэт эдлэл хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
- Нярай хүүхдэд шаардлгатай зүйлсийг гол төлөв төрөх газарт ариутгаж бэлтгэсэн байдаг. Хэрэв та хүсвэл таныг төрөх үед хэрэглэх эх барихын 1 удаагийн цомгийг эмнэлэгт байрлах “Мөнхийн тун” эмийн сангаас авч болно. Энэхүү цомогт нярай хүүхдийн өлгий даавуу, малгай, хүйн хавчаар, хүүхэд хуурайшуулах 2 суурь, эхэд хэрэглэгдэх 4-5 ширхэг суурь, ариун бээлий, 3 граммын шиприц, углааш зэрэг 15 төрлийн шаардлагатай зүйлс багтсан байдаг.
Эдгээр зүйлсийг гялгар эсвэл даавуун уут, зориулалтын цүнхэд хийн авчирна. Том хар цүнх оруулахгүй болохыг анхаарна уу?.