Үйлчлүүлэгч та
Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгээр үйлчлүүлэхдээ өөрийн биеэр болон утсаар эмчид үзүүлэх дугаарыг хөтөч сувилагчаас авч үйлчлүүлнэ. Ингэхдээ та доорхи зүйлсийг бүрдүүлж ирнэ:
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (шимтгэл төлсөн байна)
- Өвчний карт /үзлэг, оношилгоо хийлгэх эмчийн заалтыг тодорхой бичсэн байна/
- Анхан шатны өрхийн эмчийн бичиг, сумын эрүүл мэндийн төвийн эмчээс шатлал хооронд шилжүүлэх 13 А маягт
Байршил:
1. Амбулаторийн хэсэгт /7058-2211-1 дугаарт үзлэгийн цаг, 7058-2211-2 дугаарт шүдний кабинетад үзлэгийн цаг авах боломжтой./
- Шүд-1,2,3 Жич:Шүдний үзлэгийн номерийг өөрийн биеэр ирж авна.
- Эрүү нүүр
- Чих хамар хоолой-1,2
- Чих хамар хоолойн эмчилгээний кабинет
- Дотоод шүүрлийн булчирхайн кабинет
- Сэргээн засах /8 кабинет/
- Өдрийн эмчилгээ
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтан /Групп хурал, акт/
2.Дүрс оношилгооны хэсэгт /7058-2211/
- ЭХО-1, 2 кабинет
- Уян дуран кабинет
- Рентген зураг авах
- Рентген харалт
- Компьютер томограф /одоогоор ажиллахгүй байгаа/
- Мэс засал кабинет
- Гэмтэл кабинет
- Эх нярайн алсын зайн кабинет
- Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх 1, 2, 3 кабинет
- Бөөр кабинет
- Доторын кабинет
- Зүрх судас кабинет
- Зүрхний ЭХО кабинет
- Нүдний кабинет
- Мэдрэлийн кабинетууд /17 кабинет/
3.Бусад:
- Хүүхэд
- Арьс
- Хавдар
- Халдварт
- Сүрьеэ
- Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг нь тасаг тус бүр дээрээ зохицуулагдана.
Цаг товлох үйлчилгээний журмыг энд дарж үзнэ үү.
Цагийн хуваарь
Үйлчилгээний талаарх санал, хүсэлт хүлээн авах: 7058-2211-3