Skip to content
- Хэт авиан шинжилгээнд хамрагдахын тулд цаг товлох үйлчилгээнээс дугаар авч цагтаа ирж үзүүлээрэй. Учир нь ургийн толгойн хөндлөн хэмжээс, толгойн тойрог, хэвлийн эргэн тойрон, дунд чөмөгний урт гээд маш олон үзүүлэлтүүдийг хэмжин, жирэмсний хугацаа, ургийн жин, эмгэг байдлыг илрүүлдэг тул нэг хүнд хамгийн багадаа л 20 минут зарцуулагдана. Хүүхэд байнга хөдөлгөөнтэй байдаг учраас эмчээс ихээхэн анхаарал шаардагддаг тул бусдадаа саад болохгүй байхыг хичээгээрэй.
- Шинжилгээнд илгээсэн эмчийн үзлэг бүхий бичиг
- Хуурай сальфетка / шаардлагатай тохиолдолд үзлэгийн үед хэрэглэх дэвсгэр даавуу/
- Жирэмсэн эмэгтэйчүүд 5 долоо хоногтойгоос дээш хугацаанд шээстэй байх шаардлагагүй. Харин зулбах, дутуу төрөхийг завдаж байгаа тохиодолд умайн хүзүүний урт хэмжүүлэх, төрөх хугацаа ойртсон үед умайн сорвинд үнэлэлт өгөх шаардлагтай тохиолдолд шээстэй байх шаардлагатай.
- Жирэмсэн биш эмэгтэйчүүд шээстэй байх хэрэгтэй, гэхдээ энэ өглөөний өлөн үеийн шээсийг хураах гэсэн үг биш, үзүүлэхийн өмнө шингэн сайн ууж давсаг дүүрэн байх хэрэгтэй. Таныг үтрээгээр шинжлэх гэж байгаа бол давсгаа сулласан, шээсгүй байх шаардлагатай.