Эмнэлзүйн сургагч багш нартаа, сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагч эмч нартаа баяр хүргэе

Дорнод аймаг дахь БОЭТ нь 2022-2023 оны хичээлийн жилд “Ерөнхий мэргэшил судлал”-ийн сургалтанд 2 суралцагч эмчийг 1 жилийн хугацаатай элсүүлэн суралцуулсан.

Суралцагч эмч нар дотор, хүүхэд, эх барих, яаралтай тусламж, гэрээт өрх, сумын эмнэлэгт суралцах тойролтуудыг хийж дуусгаад төгсөлтийн шалгалтаа өглөө.

Шалгалтанд “Ерөнхий мэргэшил судлал”-ийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын 43 суралцагч эмч орсон бөгөөд онолын мэдлэгийн шалгалтыг ЭМХТ-д, дадлага шалгалтыг Монгол-Японы сургалтын эмнэлэгт зохион байгуулсан.

Анхны элсэлтээ авч хамтдаа суралцан, хичээж ажилласан

Эмнэлзүйн сургагч багш нартаа, сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагч эмч нартаа баяр хүргэж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.