ДОРНОД АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Тавигдах шаардлага
- Боловсрол /бакалавр болон түүнээс дээш/
- Мэргэжилээрээ 3-с дээш жил ажилласан ажлын туршлагатай байх /Эрүүл мэнд, Эдийн засаг, Хууль эрх зүй, Хүний нөөц/
- Архив, бичиг хэргийн сургалтанд суусан гэрчилгээтэй /бичиг хэрэг, санхүү, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/
- Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх.
- Давхар ажил эрхэлдэггүй байх.
- Харилцааны өндөр ур чадвартай.
- Ёс зүй, эерэг харилцаа хандлагатай байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх.
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
- Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
- Хувийн зохион байгуулалт сайтай
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет А маягт /3*4 цээж зураг-2 хувь/
- Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Нийгмийн даатгалын лавлагаа
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг 2025 оны 08 дугаар сарын 11 -ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл Дорнод аймаг дахь БОЭТөвийн В байрны 405 тоот өрөөнд цаасаар хүлээн авна.
Төлөөлөн удирддах зөвлөлийн Нарийн бичгийн даргын Албан тушаалын тодорхойлолт болон холбогдох тодруулга мэдээлэлийг 91110543, 89241111 утсаар авч болно.
Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:
- Баримт бичгийн шалгаруулалт
- Ярилцлагын шалгалт
Дорнод аймаг дахь БОЭТөвийн Төлөөлөн удирдах зөвлөл
2025 -08-11