Төлөөлөн удирдах зөвлөлийн танилцуулга

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН  БҮРЭЛДЭХҮҮН

2025 он

Д/д Овог нэр Албан тушаал /ТУЗ/ Одоогийн эрхэлж буй ажил
1. Цэндсүрэнгийн

Мөнхбаатар

ТУЗ-ын дарга БОЭТ-ийн Эрүүл мэндийн даатгалын албаны дарга
2. Дондонхүүгийн

Отгонбаатар

ТУЗ-ийн гишүүн,

Өмчлөгчийн төлөөлөл

ЭМЯ-ны эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга
3. Баяндалайн

Ууганбаяр

ТУЗ-ийн гишүүн,

Өмчлөгчийн төлөөлөл

ЭМД-ийн Ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга
4. Базарсадын

Хандам

ТУЗ-ийн гишүүн,

Эмнэлгийн хамт олны төлөөлөл

Онош зүй, дэмжих клиникийн ахлах сувилагч
5. Сүхбаатарын

Ариунтуяа

ТУЗ-ийн гишүүн,

Эмнэлгийн хамт олны төлөөлөл

БОЭТ-ийн

Нягтлан бодогч

6. Халзангийн

Баатарсүх

ТУЗ-ийн гишүүн,

Олон нийтийн төлөөлөл

Аймгийн ҮЭХ-ны дарга
7. Бямбаагийн

Ганболд

ТУЗ-ийн гишүүн,

Олон нийтийн төлөөлөл

МУЗН-ийн Дорнод аймаг дахь салбарын дарга
8. Баттөмөрийн

Сэргэлэнбаатар

ТУЗ-ийн гишүүн,

Олон нийтийн төлөөлөл

Сумын эмч мэргэжилтэнүүдийн холбоо ТББ-ын тэргүүн
9. Мөнхжаргалын Цэрэндаваа Нарийн бичгийн дарга Нарийн бичгийн дарга

 

 

ДОРНОД АЙМГИЙН БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨН        УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийг удирдлага болгон одоогийн байдлаар 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/179 дугаар тушаалаар Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжилсан бөгөөд өмчлөгчийг төлөөлөх гишүүнээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг,  Дорнод аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Ууганбаяр нарыг батламжилсан.

Хамт олныг төлөөлөх гишүүнээр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Мэдээлэл технологи, эрүүл мэндийн даатгалын албаны дарга Ц.Мөнхбаатар, тус төвийн онош зүй, дэмжих клиникийн ахлах сувилагч Б.Хандам, нягтлан бодогч С.Ариунтуяа нарыг, олон нийтийг төлөөлөх гишүүнээр Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Дорнод аймаг дахь салбарын дарга Б.Ганболдыг, Дорнод аймгийн “Сумын эмч, мэргэжилтэнүүдийн холбоо”- Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сэргэлэнбаатар нарыг баталсан байдаг.

Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолоор 9 зүйл 78 заалттайгаар баталсан.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн Хөгжлийн төлөвлөгөө, эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг баталж, эмнэлгийн тухайн жилийн төсвийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтийг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах, цалин санг тогтоох эрхтэй байгууллага юм.

Мөн холбогдох журмын дагуу эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах эрхтэй.

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт өгөх, тайланг хэлэлцэж дүгнэх, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, санхүүгийн болон аудитын тайлан, хандив тусламжийн зарцуулалтийг тайланг хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дахь заалтын дагуу тус зөвлөл нь улирал тутам хуралдаж, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болох бөгөөд Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  ээлжит хуралдааныг 8 удаа, ээлжит бус хуралдааныг 4 удаа зохион байгуулж, 38 асуудал төлөвлөснөөс 32 асуудлыг хэлэлцээд байна.

Тус Төлөөлөн удирдах зөвлөл нь 2025 оны  11 дүгээр сарын байдлаар зөвлөлийн дарга бөгөөд байгууллагыг төлөөлөх гишүүн Ц.Мөнхбаатар, өмчлөгчийг төлөөлөх гишүүн Д.Отгонбаатар, Б.Ууганбаяр, байгууллагыг төлөөлөх гишүүн  Б.Хандам, С.Ариунтуяа, олон нийтийг төлөөлөх гишүүн Х.Баатарсүх, Б.Ганболд, Б.Сэргэлэнбаатар, нарийн бичгийн дарга М.Цэрэндаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Visit Us On Facebook