НҮБ-ийн Хүүхдийн сан, Люксембургийн Их Гүнт улсын санхүүжилтээр Дорнод аймаг дахь БОЭТ-д хүүхдийн зүрхний хэт авиа оношилгооны зөөврийн Samsung брэндийн аппаратыг хүлээлгэн өглөө

НҮБ-ийн Хүүхдийн сан, Люксембургийн Их Гүнт улсын санхүүжилтээр Дорнод аймаг дахь БОЭТ-д хүүхдийн зүрхний хэт авиа оношилгооны зөөврийн Samsung брэндийн аппаратыг хүлээлгэн өглөө. Бид тус аппаратаар төрөөд эмнэлгээс гарч буй нярайн зүрхний эрт илрүүлэг, оношилгоог хийж эхлээд байна. Монгол улсын ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмрийг оруулж буй НҮБ-ийн Хүүхдийн сан, Люксембургийн Их Гүнт улс, МУЗГ-ын хамтран хэрэгжүүлж буй зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах төслийн багийнхан, ЭХЭМҮТ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Т.Болормаа, тоног төхөөрөмжийг нийлүүлэгч Мед импекс интернэшнл ХХК-ийн хамт олонд Дорнод аймгийн иргэдийнхээ өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.

 

БОЭТ-ийн захиргаа

 

 

Visit Us On Facebook