Дорнод аймагт Шинжлэх ухааны эмнэлэг үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо, Оньс нэгдэлтэй хамтран зохион байгуулсан Quiz battle хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээний шигшээ шатны уралдаан боллоо.

Шигшээ шатанд аймгийн ЭМГ, Асралт-Үйлс, Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ-ийн амбулатори, дотрын тасгийн таван баг оролцсоноос БОЭТ-ийн амбулаторын тасгийн Р.Золзаяа ахлагчтай багийн хамт олон бусдыгаа манлайлан цом, мөнгөн шагналаар шагнагдав.
Тус тэмцээнийг зохион байгуулах явцдаа Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудыг ёс зүйгээрээ үлгэрлэн иргэддээ ээлтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхийг БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооноос уриаллаа.
БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо
Visit Us On Facebook