Мэс заслын сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл үндэсний 3-р семинарт оролцов.

              ЭМЯ, УГТЭ хамтран зохион байгуулсан Мэс заслын салбарын сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох чанар хүртээмж болон нотолгоонд суурилсан сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сувилахуйн тусламж үйлчилгээний үндэсний гуравдугаар сургалт семинар 2017 оны 04 сарын 21-22 ны өдрүүдэд болж өнгөрлөө.

           Сургалт семинараар мэс заслын салбарт гарсан сувилахуйн шинжлэх ухааны техник, технологийн орчин үеийн ололт амжилттай танилцаж, мэс заслын сувилахуйн тусламж үйлчилгээний талаархи мэдээлэл, судалгааны үр дүнг хэлэлцүүлж хуримтлуулсан туршлагаа харилцан солилцсон юм.

            Тус гуравдугаар зөвлөгөөнд БОЭТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа, мэс заслын тасгийн хагалгааны ахлах сувилагч И.Баттуяа, хагалгааны сувилагч Г.Энхжаргал нар оролцож сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны хуралд БОЭТ-ийн Мэс заслын тасгийн хагалгааны ахлах сувилагч И.Баттуяа нарын хамтарсан        “Мэс заслын хяналтын хуудасны хөтлөлтийн байдалд үнэлгээ өгөх нь“ илтгэлийг хэлэлцүүлж Батламж гардан авлаа.

           БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА