Сэрэмжлүүлэг

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар албан даалгавар гаргасан. Албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, олон нийт, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд хандан урьдчилан сэргийлэх ажлыг Аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хэлтсээс зохион байгуулан ажиллаж байна.