Сургалт зохион байгууллаа

       АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн багш, хуульч өмгөөлөгч Э.Ганбат Дорнод аймагт хүрэлцэн ирж Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба анагаах ухааны эрхзүйн харилцан хамаарлын үндсэн асуудал, Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн хамгаалалтыг сайжруулах асуудал сэдвээр аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж шинэ соргог мэдээллийг танилцууллаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх зүйн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах үйлсэд нь өндөр амжилт хүсье.