Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

          Япон улсын ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Сайн дурын зохицуулагч Камеда Харүо, Эрүүл мэндийн зөвлөх Когүрэ  Масүми, Хөтөлбөрийн ажилтан П.Алтансүх нар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллахдаа Сэргээн засах эмчилгээний тасагт ажиллаж байгаа хөдөлгөөн засалч Гогами Масагийн ажил байдалтай болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламж, хүлээн авах, сэхээн амьдруулах тасгийн зохион байгуулалттай танилцсан юм.

        Тус ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид уулзсан уулзалтандаа хамтран ажиллаж байгаад талархаад,  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд цаашид ажиллах хөдөлгөөн засалчийн талаар мэдээлэл өгч, цаашид Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаа ЖАЙКА-ийн сайн дурын ажилтнуудад шаардлагатай үед эмнэлгийн тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

        Дашрамд дурдахад Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь  2015 оноос Японы ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015.02-2016.12 онд Хөдөлмөр засалч – Мацүо Мики, 2013.09- 2015.09 онд Хөдөлгөөн засалч – Такемаса Фүтоши, 2016.07 оноос одоог хүртэл Хөдөлгөөн засалч – Гогами Маса ажиллаж байгаа юм.

Visit Us On Facebook