Ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн нэрэмжит шагналын журамтай боллоо

         Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээний үед  чөлөөлөх дайнд оролцож байсан эмнэлгийн эмч, сувилагчдын нэрийг мөнхжүүлэн алдаршуулах дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн үр хүүхэд, ач зээ нар нь ээжийнхээ нэрэмжит шагналыг Сэргээн засах эмчилгээний ахлах сувилагч Г.Нарантуяад олгосон юм.

            Тус арга хэмжээний дараа ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн хүү н.Гансүх болон түүний үр ач зээ нар нь 2 жилд нэг удаа ээжийнхээ нэрэмжит шагналыг олон улсын сувилагч, эх баригчдын өдрөөр гардуулж байх хүсэлтэй байгаагаа уламжилсны дагуу Сувилахуйн болон эх барихын тусламж үйлчилгээг үзүүлэх  ажилдаа амжилт гаргаж уг журмын болзлыг хангасан сувилагч,  эх баригч бага эмч, бага эмчийг шалгаруулах журмыг боловсруулан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2017 оны А/09 дугаар тушаалаар баталлаа.