“СУДЛААЧ ЭМЧ-2018” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

        Жил бүрийн дэлхийн эмч нарын өдрийг угтан Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч нарын дунд “Судлаач Эмч” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны  дэвшлийн  хурдацтай  хөгжлийн  эрин зуунд бүс нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй  бидний хувьд  нотолгоонд  тулгуурласан  Анагаах Ухааныг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах,  эрхэлж  буй   ажил, мэргэжлийн салбартаа  шинэ  санаа, таамаглал дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх  арга замыг тодорхойлж, гарсан   үр дүнг  нийтийн хүртээл болгох нь уг эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршино.

         “Судлаач эмч 2018” ЭШХ-ыг Дорнод аймгийн Эрүүл Мэндийн Газар, БОЭТ хамтран зохион байгуулж Эмнэлгийн ажилтны ҮЭХ, “Денк фарм” ивээн тэтгэж оролцлоо. Нийт 13 эмч нар  орон нутгын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудалыг шийдэх арга замыг эрэлхийлсэн бүтээлүүдээ хэлэлцүүлсэнээс Тэргүүн байранд Дотрын эмч А.Баяржаргал нарын “18-аас дээш насны эмэгтэйчүүдийн Д аминдэм дутагдал” дэд байранд Хүүхдийн  эмч П.Баярмаа нарын “Дорнод аймгийн БОЭТ-н төрөх тасагт сүүлийн 4 жилд тохиолдсон нярайн эндэгдлийн судалгаа” гутгаар байранд ЭМГазрын НЭМХэлтсийн мэргэжилтэн С.Солонго нарын “Дорнод аймгийн зарим сумдад сүрьеэг идэвхитэй илрүүлэх судалгааны дүн” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэж цаашдынх нь эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.