Шинэ ажилтнуудад байгууллагын үйл ажиллагааны тухай мэдлэг олгох сургалт зохион байгууллаа

        Манай байгууллага нь 1926 онд үүсгэн байгуулагдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ судалгаа, хүний нөөцийн хөгжил, дэмжих үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдэд 8 алба, 22 тасгийн зохион байгуулалттайгаар 500 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

        БОЭТ-ийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинээр ажилд орж буй ажилчидад байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, анхан шатны маягтын хөтлөлт, сувилахуйн тусламж үйлчилгээнд мөрдөж буй тушаал журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.

        Сургалтын үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд нь ажлын байранд нийтээр дагаж мөрдөх тушаал, журамтай танилцаж ёс зүйн алдаа зөрчил гаргалгүй, үйлдлийн технологийг чанд сахин ажилласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж дээшилнэ.