Гэрийн сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт амжилттай боллоо

     Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрт” тусгагдсан чиглэлийн дагуу “Гэрийн сувилахуйн сургагч  багш”  бэлтгэх  сургалт 2018.4.26-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

           Сургалтын хоёр дахь өдөр БОЭТ-ийн тасаг нэгжүүдэд  төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр мэдлэг ур чадвар дээшлүүлэх дадлага  хийв. Сургалтанд 13 сумаас тус бүр нэг Ягаан цээнэ, Асралт үйлс, Мянган жаргалан ӨЭМТ-өөс  оролцон   нийт 16 сувилагч  хамрагдлаа.

       Гэрээр үзүүлэх боломжтой тусламж үйлчилгээнүүдээс Хавдарын тасгийн “Арьсан дор уян зүү тавьж шингэн сэлбэх”, Дотрийн тасагт “Сувилахуйн түүх хөтлөх арга зүй”, Хүүхдийн тасгийн  “Нярайн ерөнхий асаргаа сувилгаа”, Мэдрэлийн тасгийн “Цус харвалттай хүнийг сувилах, байрлал солих” аргууд, Халдвартын тасгийн  “Салхинцэцэг өвчний үеийн гэрийн сувилгаа”, Төрөх тасгийн “ Жирэмсэн үеийн таргалалтаас сэргийлэх нь”, “Хярзангийн шархыг гэрийн нөхцөлд угааж цэвэрлэх”, Сувилахуйн албаны   “Амилуулах суурь тусламж үзүүлэх арга техник”  зэрэг дадлага сургалт боллоо.

   

       Уг дадлага сургалтыг БОЭТ-ийн Сувилахуйн  тэргүүлэх, ахлах зэрэгтэй арга зүйч, сувилагч, эх баригч нар удирдан  явуулсан байна.

БОЭТ-ийн Сувилахуйн алба

Visit Us On Facebook