АХА” тэмцээн зохион байгууллаа

         Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 5 дугаар сарын 05-ны өдрийг “Дэлхийн гар угаах” өдөр болгон тэмдэглэж ирсэн.

        Дэлхийн гар угаах өдрийг “Цэвэр гар амь насыг аварна”, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриатай тус тус тэмдэглэж байна.

        Уг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, БОЭТ-ийн Чанарын алба, Сургалтын алба хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтний гар угаах, гарын эрүүл ахуй сахилтын талаархи мэдлэгийг сэргээх зорилгоор АХА тэмцээнийг зохион байгууллаа.

       Тэмцээнд БОЭТ-ийн тасаг, нэгж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, туслах ажилтан гээд 50 гаруй хүн оролцож тэргүүн байрт сүрьеэгийн тасгийн сувилагч Т.Сэлэнгэ, дэд байрт МЭЭТ-ийн сувилагч В.Энхцэцэг, гутгаар байрт мэс заслын тасгийн сувилагч П.Оюунгэрэл нар шалгарч “Дурсамж” мөнгөн шагналаар шагнуулав.

Visit Us On Facebook