“КТО Улаанбаатар” Төлөөлөгчийн газрын төлөөлөгчид эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

     Солонгосын эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн гадаад өвчтөнд үйлчлэх албан ёсны эрхтэй Korea tourism organization, U medical tour, Medical dream in Korea компаниудын захирал, албан ёсны төлөөлөгч, ерөнхий менежерүүд Дорнод аймагт хүрэлцэн ирж  эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцон БОЭТ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

      Тус компаниудыг үйл ажиллагааны гол зорилго нь энгийн болон эрүүл мэндийн аялалуудыг БНСУ-д зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийг зарим их сургуулиудтай хамтран урт богино хугацаагаар суралцуулах, эмнэлгүүдэд туршлага судлуулахад оршино.

 

Visit Us On Facebook