Тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулах “ИЛ ТОД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” төсөл хэрэгжиж эхэллээ

          Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар хуралдааны “Эрүүл мэндийн салбарын талаар авах арга хэмжээний тухай” 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор  эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгож, олон нийтэд нээлттэй байхыг эрмэлзэн ажиллаж байна.

      Бид эмнэлэг дээрээ эмийн сангийн зориулалтаар ашиглах талбай түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн улиралд зарлан “Мөнхийн тун” ХХК шалгарсан.

       Тус компанийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад зориулан том дэлгэц 2 ширхэг, IP камер 4 ширхэг, жижиг дэлгэц 10 ширхэг, notebook 2 ширхэгийг дэмжлэг болгон гардууллаа.

      Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж буй “Мөнхийн тун” ХХК хамт олондоо талархал илэрхийлье.

       Сонирхуулахад тус компани нь 1992 онд эмийн сан, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2000 оноос эмийн худалдаа, эм ханган нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлж 2018 онд зөөлөн эдлэлийн үйлдвэрлэлийг ашиглалтад оруулан хүрээгээ өргөжин тэлсээр байна.