Илрүүлэг үзлэг зохион байгуулж байна

          Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 9 дүгээр хуралдаанаар батлагдсан “Сүрьеэ өвчнийг бууруулах” төсөл арга хэмжээний багцын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн 13 сумдаар илрүүлэг үзлэг зохион байгууллаа. Үзлэгт нийт 1726 зорилтот бүлгийн иргэд хамрагдснаас өвчлөлийн 6 тохиолдлыг илрүүлэн эмчилгээнд оруулаад байна. Энэ сарын 12-ны өдрөөс аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагууд, сургууль цэцэрлэг, 10 багийн иргэдийн дунд илрүүлэг үзлэгийг зохион байгуулна.