Лаборант нарыг чадавхижуулах сургалтад хамрууллаа

        Манай аймгийн 13 сумаас 9 суманд нь сүрьеэ өвчнийг илрүүлэх онош батлах цэрний түрхэцийн шинжилгээг хийх боломж бүхий тоног төхөөрөмжтэй. Бид тус 9 сумын лаборант нарыг чадавхижуулах 5 хоногийн сургалтыг ХӨСҮТ-ийн СТСА-тай хамтран зохион байгууллаа. Сургалтын онцлог нь зөвхөн ХӨСҮТ-д хийгддэг чадавхижуулах сургалтыг анх удаа хөдөө орон нутагт бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирж зохион байгуусан явдал юм.

       Үүний үр дүнд шинээр 6 лаборант түрхэцийн шинжилгээ бэлтгэх арга барилд суралцан 5 лаборант мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд сүрьеэ өвчнийг оношлоход үнэтэй хувь нэмрийг орууллаа.