Эмчилгээний шинэ техинологи нэвтэрлээ

       Монгол улсад 2017 оноос бөөрний архаг дутагдалтай өвчтөнд хэвлийн диалез эмчилгээ хийх шинэ арга  нэвтэрчээ.

          2018 оны 12-р сарын 3-4 нд Англи улсын бөөр шилжүүлэн суулгах багын ахлагч доктор Мадрис Слапак Мексик улсын мэс заслын эмч Карлос Чикита, Вирхило Ривера нар манай аймагт ажиллаж бөөрний архаг дутагдалтай диалез эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнөөс 2 өвчтөнг сонгон авч хэвлийн хөндийд диалезийн гуурсыг үнэ төлбөргүй тавьж, мэс заслын эмч нарт хэвлийд хэвлийн диалезын гуурс тавих сургалтыг ажлын байран дээр хийж сургалаа.

       Хэвлийн диалез нь бөөр орлуулах эмчилгээний нэг бөгөөд эмчилгээний үндсэн зарчим нь хэвлийн хөндийд тусгай найрлага бүхий уусмалыг гуурсаар хийж конвекци ба диффузын замаар цусан дахь хортой бодис /азот, мочевин, кератинин, фосфор/ болон илүүдэл шингэнийг диалезийн уусмалд шингээн авч гадагшлуулдаг арга юм. Энэ арга нь өртөг хямд, зүрхэнд хэт ачаалал өгөхгүй, цус багадалт, эрдэсийн дутагдалт хүргэхгүй гэрийн нөхцөлд өөртөө хийгээд байх боломжтой хамгийн сайн арга юм байна.