Олон улсын Сайбер их сургуульд 2 эмч магистерын зэргээ амжилттай хамгааллаа

АШУҮИС-ийн Олон улсын Сайбер их сургуульд 2 жилийн хугацаанд суралцан “ Дорнод аймаг дахь цусны донорын цус багадалтын илрүүлэг судалгаа” сэдвээр Цусны салбар төвийн эрхлэгч эмч С. Дэлгэржаргал, “ Түгжрэлийн мэс заслын дараах тромбын хүндрэлд ривироксабан хэрэглэсэн үр дүн” сэдвээр Мэс заслын тасгийн эрхлэгч эмч Ф. Болортуяа нар магистрын зэргээ амжилттай хамгааллаа.

Эмч нартаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.