“Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг”-ийн 2018 оны шилдэг эмчээр төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат шалгарлаа

Аливаа улс орны түүнчлэн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг голлон илтгэдэг чухал үзүүлэлт болох эхийн эндэгдэлгүй ажилласан нь бидний гол амжилт байсан төдийгүй сүүлийн 6 жил энэхүү амжилтыг тогтвортой байлгаж эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа нь төрөх эмэгтэйчүүдийн тасгийн хамт олны үйл ажиллагаатай шууд холбоотой.

Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгээс зөвлөх эмч Ц.Ганбатыг “Оны шилдэг эмч”-ээр өргөмжилж шагнасныг дуулгахад таатай байна.