Эпилепсийн эсрэг хамтдаа

           Дорнод аймагт энэ өдрийг Мэдрэлийн тасгийн 50 жилийн ойг тохиолдуулан анх удаа тэмдэглэж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулана.

           Эрүүл мэндийн статистикийн байгууллагаас гаргасан үзүүлэлтээр 2010 онд улсын хэмжээнд 11759, 2012 онд 12144 эпилепситэй хүмүүс бүртгэгдэж жилд дундажаар 300-400 шинэ тохиолдол нэмэгддэг байна.

           Уналт, таталттай өвчний талаархи нийгмийн буруу ойлголтыг залруулж, ялгаварлан гадуурхалт, өвчтөн, түүний гэр бүлд учруулж буй бие, сэтгэл санаа, нийгмийн болон эдийн засгийн дарамтыг багасгах, арилгах, сурч боловсрох, хөдөлмөрлөх нөхцөлийг хангах нь эмч, эмнэлгийн байгууллага, нийт хүмүүсийн эрхэм зорилго бөгөөд энэ чиглэлээр улам хамтарч, нэгдэж ажиллах шаардлагатай байна.