Гэрийн сувилахуйн сургагч багш нартай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа

     Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр” –т тусгагдсан чиглэлийн дагуу “Гэрийн сувилахуйн сургагч багш“ бэлтгэх сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг 16 сувилагч тусгай мэргэжилтнийг сургах, дадлагажуулах сургалтыг 2018 оны 4 сард ЭМГ, БОЭТ-ийн Сувилахуйн алба хамтран зохион байгуулж гэрийн эргэлтийн цүнхээр хангасан билээ.

Өнөөдөр БОЭТ-ийн сургалтын зааланд гэрийн сургагч багш нарын жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, тулгамдаж буй асуудлын талаархи хэлэлцүүлгийг ЭМГ-ын Сувилахуйн мэргэжилтэн  БОЭТ-ийн Сувилахуйн албатай  хамтран зохион байгуулж 13 байгууллагын тайланг хэлэлцэж сувилахуйн тусламж үйлчилгээ тэр дундаа гэрийн нөхцөлд холголт цооролтын асаргаа сувилгааг хийх,  гуурсны арчилгаа, гэрээр хийж буй асаргаа сувилгаа, эмчилгээний үр дүнг тооцон ажиллах талаар  мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

 Уг хэлэлцүүлгийн үр дүнд цаашид хамтран хэрэгжүүлэх  хэд хэдэн ажлыг   төлөвлөж,  гэрийн сувилахуйн сургагч багш нарыг дадлагажуулах дадлага сургалтыг 5 сард зохион байгуулахаар боллоо.

БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА