Сувилагчдын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

      ЭМЯ, УХТЭ – ээс зохион байгуулж байгаа ОУСѲ-т зориулсан “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2019.05.08-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулагдаж байна.

     Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэлээр Сувилахуйн ухааны доктор Г.Хулан “Монгол улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын сувилахуйн тусламжийн чанарт нѳлѳѳлѳх хүчин зүйл” сэдвээр оролцсон бѳгѳѳд тус хуралд аман илтгэл 25, ханан хэлбэрээр нийт 19 илтгэл тус тус хэлэлцэгдлээ.

      Хуралдааны 1 хэсэгт дотрын тасгийн сувилагч Д.Сарантуяа нарын “Дорнод аймгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн бѳѳр шээсний замын эмгэгтэй үйлчлүүлэгчдийн сувилахуйн түүх хѳтлѳлтѳнд хийсэн үнэлгээ” сэдвээр аман илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.

       Тус хуралд ЭМГ-ын Сувилахуйн мэргэжилтэн Л.Сугар, Чулуунхороот сумын ЭМТ ийн сувилагч Б.Мѳнхчимэг, БОЭТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа, дотрын тасгийн ахлах сувилагч Д.Сарантуяа нар оролцлоо.

БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА