Спортын 4 тѳрѳлт тэмцээнд амжилттай оролцлоо

Монголын сувилагчийн нийгэмлэгээс зохион байгуулж байгаа зүүн бүсийн Эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, тусгай мэргэжилтний спортын 4 тѳрѳлт тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод 9 сарын 7-8 ны ѳдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд зүүн болон говийн бүсийн 7 аймаг оролцохоос Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн баг тамирчид оролцсон бѳгѳѳд шатар, волейбол, сагс, ширээний теннисийн тѳрлѳѳр Дорнод аймгийн баг тамирчид 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож шатрын тэмцээнд хѳдѳлгѳѳн засалч Х.Урансарнай мѳнгѳн медаль, М.Долгорсүрэн ахлагчтай волейболын баг тамирчид алтан медаль, Ё.Одончимэг ахлагчтай сагсны баг тамирчид мѳнгѳн медаль, ширээний теннисээр эх баригч М.Оргилмаа хүрэл медаль авч нийлбэр оноогоор 2 дугаар байранд шалгарч Ѳргѳмжлѳл мѳнгѳн медалиар шагнууллаа.

       Тус тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг туслалцааг үзүүлсэн ЭАҮЭНХ-ны дарга С.Оюунчимэг болон тэргүүлэгч нартаа, мѳн БОЭТ-ийн удирдлагууддаа баярласан талархсанаа баг тамирчдын нэрийн ѳмнѳѳс илэрхийлье.

БОЭТ -ИЙН СУВИЛАХУЙН АЛБА