Талархал илэрхийлье

     БОЭТ-ийн Эмгэг судлалын тасгийн бага эмч Б.Өлзийбаяр, Супердент эмнэлгийн эмч Д.Мөнгөнцэцэг нарын гэр бүлээс эмнэлгийн амны хаалт 200 ширхэг, аньсны өтгөрүүлсэн шүүс 200 ширхэг, витагрипп 140 ширхэгийг, Монос Дорнод ХХК-ны хамт олноос 200 ширхэг витагрипп,  5л денатурат спирт, 5л гар халдваргүйжүүлэгч хандивлалаа.

     Коронавируст халдвар (COVID-19)-ыг дэлхий дахинд цар тахал хэмээн зарлаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй энэ цаг үед эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдхүүн, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ ЗАХИРГАА