Талархал

       Коронавируст халдвар /COVID-19/-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж манай эмнэлэгт  КOICA олон улсын байгууллага 10 000 ширхэг эмнэлгийн нэг удаагийн амны хаалтыг хандивласан билээ. Тус байгууллагаас ирүүлсэн албан тоотын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн хэсгийн байцаагч нартай хамтран 2, 5, 6, 10 дугаар багийн эмзэг бүлгийн ард иргэдэд коронавируст халдвар /COVID-19/-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зориулж 3 000 ширхэг амны хаалтыг тараалаа.