Байгууллагын захиргаанаас 5000IU тунтай витамин Д-г олголоо

     Манай хамт олон нь Монгол улсад коронавируст халдварын дотоодын тархалт, багц халдвар гарсан энэ хүнд хэцүү цаг үед иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр хэвийн хүргэхийг хичээн ажиллахын зэрэгцээ халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гамшигийн үеийн бэлэн байдлыг хангахын төлөө бүхий л сэтгэл зүтгэл, боломж бололцоогоо дайчлан хүчээ нэгтгэн ажиллаж байна.

      Дэлхий дахиныг цочроосон цар тахлын үед ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, дархлааг дэмжих зорилгоор байгууллагын захиргаанаас 5000IU тунтай 2 сарын хэрэглээний витамин Д-г олголоо. Улирлын томуу, коронавируст халдварын эрсдэл, ажлын хэт ачаалал, стрессийг ажралгүй даван туулцгаая.

Бидний ам бүлийн 500 гишүүд- Хамтдаа давна.

БОЭТ захиргаа