ТАЛАРХАЛ

Коронавируст халдварын нөхцөл байдал туйлаас хүндэрч өдрөөс өдөрт өвчлөлийн тоо хэдэн зуугаараа нэмэгдэн, хэвтүүлэн эмчлэх ор, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагдаж эмч мэргэжилтнүүд бүхий л хүчээ дайчлан ажиллаж буй цар тахлын хүнд цаг үед МУЗН, аймгийн Улаан загалмайн хорооноос хүмүүнлэгийн тусламж илгээснийг бид хүлээн авлаа.

 

Өвчтөнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн аппарат 1 ширхэг, хүнд өвчтөнг шинжилгээнд болон ариун цэврийн өрөөрүү зөөвөрлөх тэргэнцэр 1 ширхэг, дулаан хөнжил 10 ширхэг, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд зориулан гарын шингэн саван, гар халдваргүйжүүлэх уусмал тус бүр 20 ширхэг, нэг удаагийн халад 200 ширхэгийг хандивласан Танай хамт олонд чин сэтгэлээсээ ТАЛАРХАЛ илэрхийлж сайны дээдийг хүсье.

БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн