“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба хариуцлага” зорилтот жилийн аян

          Манай эмнэлэг 2022 оны төлөвлөгөөндөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба хариуцлагын асуудлыг чухалчилж, зорилтот жил болгон зарлаад байна. Энэ ажлын хүрээнд МҮЭХ-ны Хөдөлмөр, сургалт, судалгааны төвөөс БОЭТ-ийн удирдлагын баг, ажил олгогчдод сургалт зохион байгууллаа.
        Зорилтот жилийн ажлын хүрээнд 4-р сарын турш эмнэлгийн хэмжээнд аян өрнүүлж, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог сайжруулах, ажлын байрны орчин нөхцөл, эрсдэл, аюулгүй байдлын менежмент сайжруулах олон арга хэмжээг төлөвлөж байна.