Цусны төвийн үйл ажиллагааны тайлан

     Цусны салбар төвийн тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн их эмч С.Дэлгэржаргал цусны төвийн үйл ажиллагааны тайланг 2022.04.12-ны мягмар гарагийн эмч нарын мэдээллийн цагийн үеэр танилцууллаа.
        Нийт хүн амд донорын эзлэх хувь 3-7 байвал тухайн бүс нутгийн хүн амын эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломжтой гэж үздэг бол Дорнод аймагт 3334 донор байгаа нь нийт хүн амын 3.9%-г эзэлж байна.
      Дорнод аймгийн цусны салбар төв нийт 9 нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төдийгүй 2021 онд донор сонголтын хасагдал бага, үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлсэн, цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг сайжруулсан, нөөц бүрдүүлэлтийг хангалттай хэмжээнд хүргэсэн, цаасгүй цахим үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн зэрэг шалгуураар ажил нь дүгнэгдэж улсдаа 3-р байр эзэлсэн бөгөөд 11 жил эхний гурван байр эзэлсэн түүхэн амжилттай.
       2022 онд шинэ бүтээгдэхүүнийг шинэ технологиор үйлдвэрлэнэ, цусны албыг бүрэн цахим хэлбэрт шилжүүнэ, донорын цусанд ферритин үзэх зэрэг ажлыг төлөвлөсөн байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье!