БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламжийг газар дээр үзүүлээ

         Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өглөө гарсан авто ослын улмаас бэртэж гэмтсэн 6 иргэнд БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламжийг газар дээр үзүүлэн гэмтсэн бүх хүнд шархны цэгцлэлт, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээг хийхийн зэрэгцээ хэвлийн гэмтэлтэй иргэнд гэдэс залгах яаралтай хагалгааг хийн өвчтөнүүдийн биеийн байдлыг тогтворжуулан ГССҮТ-ийн эмч нарт хүлээлгэн өглөө.

      5 өвчтөнийг Онцгой байдлын албаны 2 нисдэг тэргээр ГССҮТ-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч нарын хяналтад тээвэрлэсэн бөгөөд үлдсэн 1 өвчтөнг БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн Ланд 200 машинаар гэмтлийн эмчийн хяналтад тээвэрлэн хүргэж өгсөн.

        Ослын дараах 24 цагт бүхий л нөөц боломжоо дайчлан ажилласан БОЭТ-ийн хамт олон, өвчтөнүүдийг тээвэрлэхэд бидэнтэй хамтран ажилласан аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Чойбалсан олон улсын нисэх буудал, Гэр кофе шопийн хамт олондоо чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА