Хөлөнбуйр суманд нөлөөллийн ажлыг хийлээ

    “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриатай холын зайн гүйлтээ 4 дэх хоног дээрээ гүйж байгаа БОЭТ-ийн Хавдарын тасгийн сувилагч Б.Алтантуяаг Хөлөнбуйр сумын Засаг дарга Д.Төрбат болон Э.Төрбаатар эрхлэгчтэй СЭМТ-ийн хамт олон, иргэд, хүүхэд залуучуудын төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүллээ.

    Иргэдэд холын зайн гүйгч, сувилагч  Б.Алтантуяа өөрийн гүйж байгаа зорилгоо танилцуулан, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн Сувилахуйн албаныхан эрүүл мэндийн талаар товч мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөхийн зэрэгцээ, танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээнийг зохион байгууллаа. Мөн Сумын эрүүл мэндийн төвийн хамт олон эрүүл хооллолтын талаар зөвлөмж,  амталгааг хийлгэсэн нь олны талархалыг хүлээлээ.

    Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгийн газар, СЭМТ, “Батхаан сувд”, аймгийн Эрүүл мэндийн газар, “Шингүүнэ“ эмийн сангийн хамт олондоо баярлалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.