БОЭТ-ийн эмч нарын баг LMCE & KSLM63rd олон улсын хуралд амжилттай оролцлоо

     Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч нарын баг БНСУ-д зохион байгуулагдсан эмнэл зүй, эмгэг судлаач эмч нарын (LMCE & KSLM63rd) Олон Улсын Хурал – Үзэсгэлэнд амжилттай оролцлоо. БНСУ-д зохион байгуулагдсан эмнэл зүй, эмгэг судлаач эмч нарын (LMCE& KSLM63rd) Олон Улсын Хурал – Үзэсгэлэн нь “Digital Transformation of Laboratory Medicine – Linchpin of Future Medical Value” нэртэйгээр Солонгос улсын Сөүл хотын Swiss Grand Hotel, Seoul, Korea үзэсгэлэнгийн болон хурлын танхимд 2022 оны 10 сарын 26-28 өдрүүдэд хуралдсан.
     Уг хуралд Ази Номхон Далайн Орнуудын эмнэл зүй, Эмгэг судлаач эмч нарын Нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүд болон Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч нарын баг амжилттай оролцлоо. Уг олон улсын хуралд 19 орны 2000 гаруй эмч судлаач нар оролцсон бөгөөд Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч нарын дараах 4 судалгааны ажлын илтгэл хэлэцүүлсэн.
  1. У.Саранчимэг нарын “Hyperglycemia and Hypoalbuminemia are Associated with a Higher Risk of Complications and Mortality in Patients with COVID-19”
  2. Б.Ням нарын “The Evaluation of Virologic Response After Treatment with Ledipasvir/Sofosbuvir in Patients Infected with Hepatitis C Virus Genotype 1B”
  3. Д.Адъяаням нарын “Detection of Potential Cases of Pulmonary Tuberculosis among the Population of Eastern Province, Mongolia, using G Xpert Analysis S”
  4. Д.Өнөрчимэг нарын “Prevalence of Helicobacter pylori Infection in Healthy Adults by Helicobacter pylori Stool Antigen Test” амжилттай хэлэлцүүлэгдэж үүнээс залуу ирээдүйтэй судлаачаар У.Саранчимэг, Д.Адъяаням, Д.Өнөрчимэг нар шалгарч Global Investigator Award-аар шагнагдлаа.
Эмч нарынхаа цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.