Даатгуулагч-иргэн таны эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний нийт зардлыг эрүүл мэндийн даатгалын сан болон иргэн та хамтран төлнө.
Тухайлбал: Нүдний болор солиулах мэс засалд (оношийн бүлгээс хамааран) орж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд нийт 1,408,000 төгрөгийн зардлаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1,108,000, иргэн та 300,000 төгрөг төлөх юм.
ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоол https://emd.gov.mn/legals/439