ЭМГ, БОЭТ-ийн төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байна

“Монгол улсад ДОХ, Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх” төслөөр Монголын эмч мэргэжилтнүүдийн холбоо, ЭМГ, НЭМТ, БОЭТ, сумын эрүүл мэндийн төвүүд хамтран Дорнод аймгийн 13 сумын алслагдсан бүлгийн хүн амын дунд сүрьеэ өвчин, түүний далд халдвар, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний хавдар өвчнүүдийг эрт илрүүлэх эрүүл мэндийн цогц үзлэг Сэргэлэн суманд хийгдэж байна.