БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай боллоо

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин нараар ахлуулсан эмч нарын баг БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Гушин их сургуулийн эмнэлгүүдэд зочилж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан Дорнод аймгийн БОЭТ, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх богино, дунд хугацааны сургалтад суралцуулах талаар санал солилцлоо.

Гушин их сургуулийн эмнэлэгтэй Дорнод аймаг дахь БОЭТ хамтран ажиллах гэрээ байгуулан санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд телемедицинийг хөгжүүлэн зайнаас хүнд өвчтөнд зөвлөгөө авах, эмч мэргэжилтнүүдийг суралцуулах, тус их сургуулийн эмнэлэгт очиж эмчлүүлэх хүсэлтэй зарим иргэдийг холбож өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Бусан их сургуулийн эмнэлэгт гэмтэл, мэс засал, ходоодны хаврын эрт үеийн эмчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үе шаттайгаар суралцуулахаар ярилцлаа.